Компаний дүрэм, журам

СОРИЛ (ТЕСТ) БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ ХҮН, 
ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

1.    Сорил, асуултын ангилал, төрөл, зохион байгуулалт
1.1 Хувь хүн, хуулийн этгээдээс нийлүүлэх сорил (тест) нь www.unelgee.com-ийн баталсан загвар, форматын дагуу боловсруулагдсан байна. Сорил (тест)-ыг боловсруулах загвар, формат бүхий файлуудыг ЭНД дарж татаж авна уу. Файлуудыг ашиглах зааврыг ЭНД дарж татаж авна уу.
1.2 Хэрэглэгч та бүртгүүлсэн бол http://unelgee.com/index.php/mayagt цахим холбоосоор орж өгөгдсөн маягтад холбогдох мэдээллийг бөглөнө. Бүртгүүлсэн и-мэйлээсээ сорил (тест)-ийн файлыг soril.unelgee@gmail.com мэйл рүү илгээнэ. Энэ журмын 1.1-д дурдсан загвар файлд зохиосон сорил (тест)-ээ бөглөж манай вебийг хариуцсан багт ирүүлнэ. 

1.3  Сорил (тест) нь: 

1.3.1    Хувь хүний хөгжлийг дэмжих, 
1.3.2    Байгууллага, компаний засаглалыг дэмжих, 
1.3.3    Мэдлэг олгох, соён гэгээрүүлэх, 
1.3.4    Мэдлэг, ур чадварыг тогтоох, 
1.3.5    Санал асуулга 
1.3.6    Социологийн судалгаа,
1.3.7    Сонжоо гэсэн бүлгүүдэд хуваагдана.

1.4    Сорил (тест)-ыг ашиглагдах давтамжаар нь нэг удаагийн, давтагдах, байнгын гэж хуваана.
1.5    Сорил (тест)-ын асуултуудыг өөрчлөгдөх, үл өөрчлөгдөх гэж 2 төрөлд хуваана. Төрөл тус бүрийг  дотор нь арилжааны ба арилжааны бус гэж ангилна. 
1.6    Арилжааны зориулалттай сорил (тест)-ын төлбөрийн хэлбэр нь дотроо “шууд”, “хэсэгчлэн”, “байнгын” гэж хуваагдана. 
1.7    Төлбөрийн хэлбэрийг: 

1.7.1    гэрээ байгуулахгүйгээр төлбөрийг нэг мөр барагдуулахыг “шууд” гэж, 
1.7.2    төлбөрийг барагдуулах хуваарь гаргасаныг “хэсэгчлэн” гэж, 
1.7.3    хамтран ажиллах гэрээгээр зохицуулсаныг “байнгын” гэж
тус тус ойлгоно. 

2.    Сорил, асуултын албажуулалт
2.1    Бүх төрлийн сорил (тест)-ыг www.unelgee.com-ийн ажлын баг хянаж зөвшөөрсөний дараа нийтлэнэ. 
2.2    Арилжааны ба арилжааны бус сорил (тест)-ыг өөрчлөгдөх, үл өөрчлөгдөх эсэхийг www.unelgee.com-ийн ажлын баг тогтооно. 
2.3    Өөрчлөгдөх агуулгатай, арилжааны сорил (тест)-ын зохиогчийн эрх, үнэ, ашгийн хувь хэмжээ, цаашдын өөрчлөлтийн асуудлыг зохиогчтой тохиролцоно.
2.4    Байнга хамтран  ажиллах хүсэлтэй иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулна. 
2.5    Ашгийн бус зорилгоор хамтран  ажиллах хүсэлтэй иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулж болно. 
2.6    Зөвшөөрөгдсөн сорил (тест)-ыг ажлын 2 хоногийн дотор www.unelgee.com-д байршуулж нийтлэнэ. 
2.7    Арилжааны бус сорил (тест)-ээс ашиг олохыг  хориглоно. 

3.    Сорил, асуултад тавигдах шаардлагууд
3.1    Софт саппорт компанийн зүгээс энэхүү вебээр нийтлэгдэж буй сорил (тест), файлын агуулгад байнга хяналт тавьж, Зохиогчийн эрх болон оюуны өмчийг зөрчих, хуулиар хориглогдсон бүхий л төрлийн үйлдэл дээр хатуу бодлого баримтална. 
3.2    www.unelgee.com-д нийтэлсэн зохиогчийн эрхээр хамгаалагдсан сорил (тест), файлууд нь Монгол улсын болон Олон улсын оюуны өмчийг хамгаалах  хуулиар зохицуулагдана. 
3.3    Байрлуулж буй сорил (тест), файл нь бусдын хувийн ба зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна. 
3.4    Ямар нэг гаж буруу үйлдэл, садар самуун, аливаа төрлийн хүчирхийлэл, кибер гэмт хэрэг зэрэг хуулиас гадуурх зүйлсийг ил болон далд хэлбэрээр сурталчлаагүй байна. 
3.5    Хэн нэгнийг гутаан доромжлох болон түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөөгүй байна. 

4.    Хариуцлага
4.1    Зохиогчийн эрхээр хамгаалагдсан сорил (тест), файлыг Зохиогчийн талаас болон Монгол улс, Олон улсын оюуны өмчийг хамгаалах байгууллагаас гомдол гаргасан тохиолдолд тухайн сорил (тест), файлыг урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд устгах эрхтэй болно . Тухайн хэрэглэгчдэд и-мэйлээр мэдэгдэнэ. 
4.2    Тус вебээр дамжуулан удаа дараалан бусдын хувийн болон зохиогчийн эрхийг зөрчих, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэглэгчийн үйлчилгээ, ашиглах эрхийг www.unelgee.com тодорхой хугацаанд хязгаарлах эрхтэй. 

5.    Хөнгөлөлт, урамшуулал
5.1    Арилжааны бус зорилгоор хамтран ажиллагч иргэн, хуулийн этгээдийг www.unelgee.com-ийн сурталчилгааны хэсэгт байршуулна. 
5.2    Байнгын идэвхитэй харилцаатай хувь хүн, хуулийн этгээдийг www.unelgee.com-оос тогтоосон “Сурталчилгааны журам”-ын дагуу өөрийн сурталчилгааны хуудас, баннер, бусад хэрэгслүүдээр сурталчилна.

СОФТ САППОРТ ХХК