Бүтээгдэхүүн худалдах заавар

СОРИЛ,ҮНЭЛГЭЭНИЙ ОНЛАЙН ПРОГРАМЫГ АШИГЛАХ

ЭРХ БОЛОН ТЕСТИЙГ ХУДАЛДАН АВАХ ЗААВАР

  1. Манай www.unelgee.com-ийн “Бүтээгдэхүүн” цэсний бүх хуудсаар зочилж бүтээгдэхүүнтэй сайтар танилцан, холбогдох мэдээллийг анхааралтай уншиж судлана уу.
  2. Ямар нэг бүтээгдэхүүнийг сонгохоор шийдсэн бол Веб хуудасны баруун дээд буланд байгаа “Нэвтрэх” гэснээр нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлнэ. Хэрэглэгчээр бүртгүүлсэн мэйл хаяг, утасны дугаар нь дараагийн эрхийг бүртгүүлэх тохиолдолд давхцаж болохгүй. Бүртгүүлэхийг оролдлогыг програм автоматаар байнга хянаж, хязгаарлаж байгаа болно.
  3. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ манай програмын үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой сайтар танилцаж зөвшөөрч байвал “Би зөвшөөрч байна” гэсэн сонголтыг чагтласнаар бүртгэлийн дараагийн алхамд шилжих боломжтой болно.
  4. Бүртгүүлж нэвтэрсэний дараа хүснэгтээр харагдах бүтээгдэхүүний жагсаалтаас хэрэгтэй гэж үзсэн бүтээгдэхүүний харгалзах мөрний “Сагсанд хийх” гэсэн сонголт дээр хулганаар дарж өөрийн сагсандаа хадгална. Сагсандаа хийсэн нийт бүтээгдэхүүний үнийн дүнгээр ТЕСТИЙН төлбөр хийх мөнгөн дүн автоматаар бодогдож харагдана. Арилжааны төлөв нь “Захиалах” гэсэн төлөвт харагдана. Уг бүтээгдэхүүнүүдээс аль нэгээс нь татгалзахыг хүсвэл “Хасах” гэсэн сонголтыг дарж хасна.
  5. ХУВЬ ХЭРЭГЛЭГЧ нь өмнө нь манай вебд бүртгүүлж програмыг хэрэглэж байгаагүй бол сагсанд хийсэн тестийн бүтээгдэхүүн дээр нэмж “Програмыг ашиглах эрх”-ийг хамт худалдан авна.
  6. ГЭРЭЭТ ХАРИЛЦАГЧ НЬ төлбөрт сорил, үнэлгээний тестүүдээс хэрэглэхийг хүсвэл ХУВЬ ХЭРЭГЛЭГЧ-д зориулсан үнэ тарифыг баримтлана.
  7. “Програмыг ашиглах эрх”-ээс хувь хүн, хуулийн этгээдэд зөвхөн  нэг эрх олгоно. “Програмыг ашиглах эрх”-ийг дагалдах үнэ төлбөргүй тестийн тоо болон нэр, төрлийг гэрээ байгуулаагүй бол өөрчлөх боломжгүй.
  8. Сонгогдсон бүтээгдэхүүнийг худалдан авахдаа итгэл төгс бол хүснэгтийн доор байрлах “Захиалах” гэсэн товчийг дарж ТӨЛБӨРИЙН БАРИМТ ДЭЭР АНХААРАХ БИЧИГЛЭЛ-тэй танилцана. “Захиалах товчийг дарснаар арилжааны төлөв нь “Захиалсан” гэж өөрчлөгдөх бөгөөд сонгогдсон бүтээгдэхүүнээс хасалт хийх боломжгүй болно.
  9. Төлбөрийн баримт дээр Хэнээс: гэдэг дээр манай веб хуудаст бүртгүүлсэн хэрэглэгчийн мэйл хаягыг, Гүйлгээний утга: гэдэг дээр зөвхөн нэвтрэх эрх бол эрх гэж, сорил, үнэлгээний тест сонгосон бол тест гэж, хоёулангийн нь  сонгосон бол эрх, тест гэж бичнэ. Баримтад бичигдэх мөнгөн дүн нь СОНГОСОН ТЕСТҮҮДИЙН ҮНЭ+ПРОГРАМЫН ЭРХ-ийн нийлбэр байна.
  10. Хэрэв та сонгосон бүтээгдэхүүний төлбөрийг хийхгүй 1 сар болсон тохиолдолд уг мэдээлэл автоматаар устгагдана.
  11. Нэг сардаа багтаж төлбөрийг хийсний дараа өөрийн бүртгүүлсэн эрхээр дахин нэвтрэн орж өөрийн сагсанд хийсэн жагсаалтын бүтээгдэхүүн бүрийн “Захиалсан” гэсэн төлвийг “Төлбөр хийгдсэн” гэж өөрчлөн хадгална.
  12. Энэ ажиллагааны дараа таны бүртгүүлсэн эккаунтаас манай веб хуудасны soril.unelgee@gmail.com хаяг руу төлбөр хийгдсэн тухай мэйл болон веб хуудастай холбогдсон манай утсанд мессеж ирнэ. Үүгээр таниас төлбөр хийгдсэн гэдгийг бид тооцно.
  13. Төлбөр хийгдсэнийг шалгаж баталгаажуулсаны дараа вебийг хариуцагчийн зүгээс "Төлбөр хийгдсэн" төлвийг "Баталгаажсан" гэж өөрчлөн, бүтээгдэхүүнийг Хэрэглэгчид шилжүүлэх ажиллагаа хийгдэнэ.
  14. Бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд www.soril.unelgee.com хаягаар нэвтэрч ашиглах програмын зааврыг ЭНД дарж судлана уу.
  15.  Таны оруулсан бүртгэлийн мэдээлэл дээр суурилан тантай холбогдож таны сонгосон бүтээгдэхүүнийг танд ашиглагдах хэмжээнд холболт, тохируулгыг хийж идэвхижүүлнэ. Идэвхижүүлэх ажиллагааг 24 цагт багтааж хийж гүйцэтгэн танд бүртгүүлсэн мэйл хаягаар болон мессежээр мэдэгдэнэ. Энэ хугацаанд манай веб хуудаст бүртгүүлэхдээ оруулсан мэйл хаяг болон утсаа тогтмол шалгаж байх ёстой.

СОФТ САППОРТ ХХК

 

ТӨЛБӨРИЙН ЦААСАН БАРИМТ ДЭЭР АНХААРАХ БИЧИГЛЭЛ:

Хэнээс: гэдэгт манай веб хуудаст бүртгүүлсэн Хэрэглэгчийн мэйл хаягыг

Жишээ: hereglegch_ner@*****.com,

Гүйлгээний утга: гэдэгт

-зөвхөн нэвтрэх эрх бол эрх гэж,

-сорил, үнэлгээний тестийн бүтээгдэхүүн сонгосон бол тест гэж,

-хоёулангийн нь  сонгосон бол эрх, тест гэж тус тус бичнэ.