Нууцлалын бодлого

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ХЭСЭГ 1 - ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ БИДНИЙ ЗОРИЛГО

www.unelgee.com цахим хуудаснаас худалдан авалт хийхэд таны нэр, хаяг, и-мэйл хаяг зэрэг хувийн чанартай мэдээлэл бидэнд үлддэг ба энэ нь худалдан авалтын үйл явцын нэг хэсэг билээ. Түүнчлэн манай цахим хуудсанд зочлоход таны интернэтийн протокол буюу IP хаяг тань автоматаар бидэнд ирнэ.

И-мэйл маркетинг (хэрэв тохиромжтой бол): Таны зөвшөөрөлтэйгөөр бид шинэ бараа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг цахим  шуудангаар хүргүүлэх боломжтой.

ХЭСЭГ 2 - ЗӨВШӨӨРӨЛ

Хувийн мэдээлэлтэй холбоотой зөвшөөрлийг хэрхэн өгдөг вэ?

Та манайхаас худалдан авалт хийхийн тулд мэдээллээ өгч, кредит картаа баталгаажуулж, хүргэлт эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний буцаалт хийлгэж байгаа нь та эдгээр хувийн мэдээллээ тухайлсан зорилгын үүднээс бидэнд өгөх зөвшөөрлийг олгож байна гэж үзэх үндэслэлтэй юм. Үүнээс өөр буюу маркетингийн гэх мэт шалтгаанаар хувийн мэдээллийг тань авахыг хүсвэл бид шууд асуух буюу танд татгалзах боломжийг олгоно.  

Зөвшөөрлөө хэрхэн цуцлах вэ? 

Та хувийн мэдээлэлтэй холбоотой (үүнд тантай холбоо барих, өгсөн мэдээллийг тань ашиглах зэрэг) зөвшөөрөл өгсөний дараа үүнийгээ цуцлахыг хүсвэл info@unelgee.com цахим шуудан, Улаанбаатар, Баянгол дүүрэг, үтб, 1-р хороо, Алтай хотхон, 10-р байр, 49 тоот хаягаар эсвэл 976-99065115, 976-86065115 утсаар  холбоо барина уу.

ХЭСЭГ 3 - МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛАХ

Манай үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд эсвэл хуульд заасан шаардлагаар таны мэдээллийг бид задруулж болно.

ХЭСЭГ 4 - EPRACTIZELABS, ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ

Манай цахим хуудас нь Epractizelabs-ийн шийдлийг ашигладаг бөгөөд энэ нь биднийг танд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулах цахим борлуулалтын платформыг санал болгодог.  

Таны өгсөн мэдээлэл нь ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ-т байрлах манай www.unelgee.com-ийн дата архив, өгөгдлийн бааз, аппликэйшн дээр хадгалагдаг бөгөөд тус байгууллага нь хамтын гэрээний хүрээнд таны өгөгдлийг аюулгүй, найдвартай хамгаалалт бүхий сервер дээр хадгалдаг.

Төлбөр: 

Хэрэв та худалдан авалтаа карт ашиглан төлбөр тооцоогоо шууд хийх бол таны кредит картны мэдээллийгwww.unelgee.com хадгалах ба уг мэдээллээ Төлбөрийн Картны Үйлдвэрлэл, Өгөгдлийн Аюулгүй Байдлын Стандарт буюу PCI-DSS-н дагуу кодлодог. Харин цахим худалдан авалтын мэдээллийн хувьд тухайн худалдан авалт хийгдэж дуусах хүртэл хадгалагддаг ба үүний дараа устана. 

Шууд төлбөр тооцоо нь Visa, MasterCard, American Express, Discover зэрэг брэндүүдийн үүсгэн байгуулсан PCI Аюулгүй Байдлын Стандартын Зөвлөлийн PCI-DSS стандартад нийцсэн байдлаар хийгдэнэ. PCI-DSS-н шаардлагууд нь онлайн дэлгүүрээс хийгдсэн худалдан авалтад ашигласан кредит картын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн байдаг.  

Дэлгэрэнгүйг www.unelgee.com-ын цахим хуудас руу зочилж үйлчилгээний нөхцөл хэсгээс уншина уу:  

(https://www.unelgee.com/legal/terms)

эсвэл Privacy Statement  (https://www.unelgee.com/legal/privacy).

ХЭСЭГ 5 - ГУРАВДАГЧ ТАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Бидэнтэй хамтран ажилладаг аливаа гуравдагч тал нь хамтын ажиллагааны хүрээнд үзүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор таны мэдээллийг цуглуулж, ашиглаж, задруулдаг байна. 

Гэхдээ төлбөрийн гарц болон төлбөр боловсруулагч гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч нар өөрийн гэсэн нууцлалын бодлоготой байдаг бөгөөд үүний дагуу таны худалдан авалттай холбоотой мэдээллийг бид гаргаж өгөх шаардлагатай болдог. 

Эдгээр үйлчилгээ үзүүлэгч талын хувьд эхлээд нууцлалын бодлоготой нь танилцаж, хувийн чанартай мэдээлэлтэй хэрхэн харьцдаг талаар судлахыг танд зөвлөж байна. 

Ялангуяа, зарим үйлчилгээ үзүүлэгч тал гадаад оронд оршдог тул мэдээлэл дамжуулалт болон боловсруулалттай холбоотой хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын зохицуулалт нь харилцан адилгүй байдаг болохыг анхаарна уу. 

Тухайлбал, та Канад улсад амьдардаг ба АНУ-д байдаг төлбөрийн гарцыг ашиглан худалдан авалт хийсэн бол өгсөн хувийн мэдээлэл тань АНУ-н хууль тогтоомжоор зохицуулагдаж болохыг анхаарах хэрэгтэй.  

Манай цахим хуудаснаас гарсан эсвэл манайхаар дамжин гуравдагч талын цахим хуудас, аппликэйшн рүү шилжсэн бол манай үйлчилгээний нөхцөл эсвэл нууцлалын бодлогын болзолд хамаарахгүй болохыг анхаарна уу.

Манай цахим хуудас дээр байгаа холбоос дээр дарахад та манай хуудаснаас гарах бөгөөд нууцлалтай холбоотой нөхцөл болзол энэ тохиолдолд хамааралгүй болох тул тэдгээр холбоос дахь хуудаснуудын бодлого нөхцөлтэй танилцахыг танд санал болгож байна.  

Google аналитик: 

Манай цахим хуудас Google Analytics-г ашиглан хэн, ямар хуудаст зочилсон талаар мэдээлэл олж авдаг.

ХЭСЭГ 6 - АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Таны мэдээллийг хамгаалж аливаа мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, зөвшөөрөлгүйгээр бусдад тараагдах, олон нийтэд мэдээллэх, өөрчлөгдөх эсвэл устгагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авч, салбарын тэргүүн туршлагыг даган ажилладаг.  

Хэрэв та бидэнд кредит картын мэдээллээ өгсөн бол тухайн мэдээлэл нь SSL технологиор кодлогдож AES-256 төрөлд хадгалагддаг. Гэсэн хэдий ч интернет ашиглан хийгдсэн аливаа дамжуулалт, цахим архив нь 100% баталгаатай биш тул бид PCI-DSS шаардлагыг хангаж мэдээллийн технологийн тэргүүн туршлагыг  нэвтрүүлж ажиллана.

ХЭСЭГ 7 - НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ

Бид энэхүү Нууцлалын бодлогыг хэдийд ч өөрчлөх эрхтэй бөгөөд үүнтэй холбоотойгоор манай нууцлалын бодлогыг тухай бүр уншиж танилцаж байхыг танд зөвлөж байна. Аливаа өөрчлөлт тодруулга нь цахим хуудсанд тавьсан цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хэрэв өөрчлөлт нь томоохон хэмжээний өөрчлөлт бол танд энэхүү цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөх болно. Ингэснээр та бидний зүгээс ямар мэдээлэл авах мөн хэрхэн, ямар нөхцөлд ашиглах талаарх ойлголттой болохоос гадна бид хэрхэн үүнийг ашиглах мөн/эсвэл мэдээллэх талаар мэдэж авах боломжтой болох юм.  

Хэрвээ манай компани өөр компанитай нэгдэж, нийлсэн тохиолдолд таны мэдээлэл тухайн компани руу шилжинэ.

АСУУЛТ БОЛОН ХОЛБОО БАРИХ

Та бидэнд өгсөн мэдээллээ засах, өөрчлөх, устгах эсвэл гомдол гаргах зэрэг тохиолдолд та доорхinfo@unelgee.comchnbd37@gmail.comhttps://www.facebook.com/SoftsupportLLC/?ref=aymt_homepage_panelhttps://www.facebook.com/chuluunbold.d хаягаар эсвэл 976-99065115, 976-86065115 гэсэн хаягаар харилцана уу.

СОФТ САППОРТ ХХК


Холбоотой мэдээллүүд