Компаний тухай

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

             СОФТ САППОРТ ХХК нь Компаний тухай хуулийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үүсгэн байгуулагчийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан. Компани нь Програм хангамжийн үйлчилгээ /6201/, Гадаад худалдаа /4610/, Аялал жуулчлал /7911/, Компьютерийн засвар, интернэтийн үйлчилгээ /6209/-г эрхлэх зөвшөөрөл бүхий 2016 оны 03 сарын 24-ны өдрийн улсын бүртгэлийн 9011605008 дугаар, 6058566 регистртэйгээр Монгол Улсын аж ахуйн нэгжийн албан ёсны гэрчилгээтэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

            Тус компаниас эрхэлж буй анхны бүтээгдэхүүн нь төр, хувийн хэвшлийн бүх байгууллагуудын хүний нөөцийг чадавхижуулах, ажилтан, албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, бодитойгоор үнэлэхэд дэмжлэг болох төрөл бүрийн сорил, үнэлгээний тестүүдийн мэдээлэлийг агуулсан www.unelgee.com веб хуудас, нийгмийн бүхий л салбарын хүний нөөцийн чадавхийг үнэлэх, урьдчилан өгөгдсөн нөхцлийн дагуу зорилтод асуудлын хандлага, чиглэлийг тодорхойлох, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тогтоох, цахим сургалтыг зохион байгуулах, санал, асуулга, социологийн судалгааг авахад нэн тохиромжтой компьютер дээр суурилсан веб хандалттай сорил үнэлгээний онлайн систем soril.unelgee.com-ийг ажилд оруулаад байна.

        Мөн энэ чиглэлээр үйл ажиллагааг эрхэлдэг дэлхийд тэргүүлэгч Канад улсын “Wondershare”, АНУ-ын “Articulate” компаниудын програм хангамжийг ашиглан боловсруулсан төрөл бүрийн сорил, үнэлгээний асуулт бүхий бие даан ажиллах бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд санал болгож байна.

     Бид “Хэмжиж үл чадвал удирдаж үл чадна” гэсэн Питер Дракерийн хэлсэн үгийг иш болгож нийгмийн харилцаанд оролцогч талуудыг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан үйл ажиллагаагаа зөв зохион байгуулах, гаргасан шийдвэр нь нийгмийн бүх давхаргын эрх ашигт нийцсэн байхад дэмжлэг үзүүлэх гэсэн зорилтыг тавьж “бодит үнэлэмж, оновчтой шийдвэр, зөв үйл ажиллагаа” гэсэн уриатайгаар ажиллаж байна.

   Цаашид бид мэдээллийн технологийн ололтод түшиглэсэн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн, хэрэгцээг эрхэмлэсэн олон олон бүтээгдэхүүнийг Монгол Улс болон дэлхийн зах зээлд нийлүүлж, нэвтрүүлж ажиллах болно.

        Та бидний хамтын чармайлт, идэвхи, зүтгэл, санаачлага, хүсэл эрмэлзлэл мөнхөд дэвжиж, биелж байх болтугай.