Амралтын өдрөө хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөхөө шийдсэн үү



Амралтын өдрөө хэрхэн өнгөрөөхөө шийдсэн үү? Хэрвээ шийдэж амжаагүй бол та бүхэнд өнөөдөр болон маргааш болох үйл явдлуудаас танилцуулж байна.

Үйл явдал: SUMMER SWING тоглолт
Хаана: ҮСАХ-ийн Хар Сувд хөлөг онгоц
ХэзээДолоодугаар сарын 23-ны  20:00 цагт
Тасалбар: Такс 20.000 төгрөг тухайн өдөр үүднээсээ шууд аваад орно
Холбоо барих:  99707387 /Ширээ захиалга/, 99991853
Дэлгэрэнгүй: Улсын филармонийн Баян Монгол Жазз хамтлаг дуучин Хулан, Наагий, Солонго & Lemons хамтлагийн Одноо оролцоно.


Үйл явдал: Гүнжийн сүм хүрэх холын морин аялал
Хаана: Хан Хэнтийн уулсын үргэлжлэл Баруун Баян Гүнжийн сүм, Тэрэлж голын 5 салаа
ХэзээДолоодугаар сарын 24-ний  08:00- 20:30
Тасалбар: Такс 80.000 төгрөг тухайн өдөр үүднээсээ шууд аваад орноАялалд оролцсоноор:

- Байгалийн үзэсгэлэнт газрыг танин мэдэх, эх орноо хайрлан хамгаалах
- Морь унаж сурах
- Шинэ найз нөхөдтэй болох
- Аялалд зурагчин оролцож та бүгдийн гайхалтай сайхан зургуудыг буулгах болно.
- Хамгийн гол нь та эрүүл мэнддээ хийж буй маш том хөрөнгө оруулалт байх болно.
Холбоо барих:  95881082
Дэлгэрэнгүй: Аялалд оролцсоноор:

- Байгалийн үзэсгэлэнт газрыг танин мэдэх, эх орноо хайрлан хамгаалах
- Морь унаж сурах
- Шинэ найз нөхөдтэй болох
- Аялалд зурагчин оролцож  гайхалтай сайхан зургуудыг буулгана
- Эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийнэ


Үйл явдал: Гүнтэд гүзээлзгэнэ түүцгээе
Хаана: Гүнт
Хэзээ08:45-д MCS Plaza-ийн зогсоолд цуглаж 09:00 хөдөлнө.
Унааны төлбөр: 5000 - 10000 төгрөг
Дэлгэрэнгүй: ХАЙРХАН аялагч клуб (Khairkhan Hiking Club)


Үйл явдал: Оддын доорх кино үдэш
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайн ногоон зүлэг дээр.
ХэзээДолоодугаар сарын 24-ний  22:30 цагт
Тасалбар: 5000 төгрөг Dalai tower-ийн 304 тоот
Холбоо барих:  91060619;95020314
Дэлгэрэнгүй: Үзэх кино: Me before you, Жанр: Хайр дурлал


Үйл явдал: Үүргэвчтэй дугуйн аялал
Хаана: Анхан, Дунд (2 өөр төрлийн Маршруттай явна)
Хөнгөн замыг сонгосон хүмүүс тэгш замаар 17 км явах бөгөөд хүндэвтэр замыг сонгосон тохиолдолд замын талаас салж уулархаг замаар 12 км илүү тойрч очих юм. Эцсийн цэг буюу амрах байршил нэг байна.
ХэзээДолоодугаар сарын 24-ний  10:30 цагт
Тасалбар: 6 000 Төг /Хээрийн хоол цай, спорт тоглоомууд, зохион байгуулалт/
Холбоо барих:  96010764, 88020764
Дэлгэрэнгүй: Тус аялал нь дугуй унаж, амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрүүлэх сонирхолтой 16 аас дээш насны хэн бүхэнд нээлттэй ойрын зайн дугуйтай аялал юм. Аяллын үед шаардлагатай ус, ундаа хоол хүнс, багаж хэрэгсэл, илүү хувцас зэргийг өөрсдөө дугуйн дээрээ үүрч бөөндөө 1-2 эгнээгээр цуваагаар явдаг.
Хувийн дугуйгүй тохиолдолд дугуй түрээслэх боломжтой.