Цахим хуудасны үйлчилгээний ерөнхий нөхцөл



ЦАХИМ ХУУДАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Энэ цахим хуудсыг Софт саппорт ХХК  ажиллуулдаг бөгөөд энд ашиглагдсан “бид”, “манай”, болон “бидний” зэрэг үгнүүд нь Софт саппорт ХХК-ийг төлөөлж байгаа юм. Хэрэглэгч та манай www.unelgee.com цахим хаягт байгаа үйлчилгээний нөхцөл, болзол, бодлого, мэдэгдлийг уншиж танилцан хүлээн зөвшөөрсөн тул манай цахим хаягт нэвтэрч байна гэж үзнэ.

Үйлчилгээний агуулга нь текст, асуулт, тест, хичээлийн төлөвлөгөө, программ хангамж, гар бичмэл, график, зураг, интерактив материал мөн бусад үзэх боломжтой нэвтрэх боломжтой материалуудаас бүрдэнэ. Үйлчилгээ нь www.unelgee.com цахим хуудас дээр байрлах  хичээлийн төлөвлөгөө, онлайн шалгалт, татаж болох шалгалт, офлайн шалгалт болон бусад программуудын бүтээгдэхүүн үйлчилгээ юм.

Манай цахим хуудсанд зочилж манай “Үйлчилгээг” ашиглан биднээс төлбөрт болон төлбөргүй цахим үйлчилгээг авсанаар та дараах нөхцөл болзлыг хүлээн (“Үйлчилгээний нөхцөл”, “Нөхцөл”) зөвшөөрч үйлчилгээ авах тохиролцоо хийж байгаа болно (үүнд энд болон/эсвэл линкээр оруулсан бусал нэмэлт нөхцөл болон зүйл заалт, бодлогыг оруулан тооцно). Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай www.unelgee.com хуудасны хэрэглэгч, худалдан авагч, бараа нийлүүлэгч, хамтрагч болон/эсвэл мэдээлэл оруулагч зэрэг бүхий л талд хамааралтай бөгөөд үүгээр үл хязгаарлагдана.

Цахим хуудсыг ашиглахаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Учир нь цахим хуудсанд нэвтэрч ашигласнаар та үйлчилгээний нөхцлийг давхар зөвшөөрч байгаад тооцогдоно. Тиймээс үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд манай цахим хуудсанд нэвтрэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв үйлчилгээний нөхцлийг санал болгож байна гэж үзэж байгаа тохиолдолд аливаа хүлээн зөвшөөрлийг энэхүү үйлчилгээний нөхцөлд үл хамааруулан ойлгоно.

Манай үйлчилгээнд шинээр нэвтэрч буй аливаа хэрэгсэл эсвэл өгөгдөл нь манай үйлчилгээний нөхцлөөр зохицуулагддаг болно. Үйлчилгээний нөхцөл тогтмол шинэчлэгддэг тул хүссэн үедээ нэвтэрч танилцах боломжтой. Бид үйлчилгээний нөхцлийг өөрсдийн шийдвэр дээр үндэслэн цахим хуудсанд шинэчлэсэн мэдээллийг байршуулах мөн/эсвэл оруулах замаар шинэчлэх, өөрчлөх эсвэл орлуулах бүрэн эрхтэй байна. Та шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлтэй цаг тухай бүр манай цахим хуудсанд хандан танилцах үүрэгтэй болно. Нөхцөл өөрчлөгдсөний дараа цахим хуудсанд нэвтэрч байна гэдэг нь тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнийг илтгэнэ.

Манай цахим хуудас нь EPractize Labs-н шийдлийг ашигладаг бөгөөд энэ нь биднийг танд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулах цахим борлуулалтын платформыг санал болгодог.

ХЭСЭГ 1 - ОНЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү хуудсыг ашигласнаар та өөрийн оршин суугаа газрын хууль тогтоомжийн дагуу насанд хүрсэнд тооцогдох насанд хүрсэн гэдгээ баталж байгаа ба та өөрийн хүүхдэд манай цахим хуудсыг ашиглах зөвшөөрлийг давхар өгсөнд тооцно. 

www.unelgee.com-ын цахим хуудсанд тавигдсанаас өөр бусад технологиор нэвтрэхгүй байж, бүтээгдэхүүн, үйлчилгээг аливаа хууль бус, зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд үл ашиглаж болохоос гадна хууль дүрэм зөрчихүйц аливаа үйлдэлд үл ашиглана (зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг оруулан тооцох бөгөөд үүгээр үл хязгаарлагдана).  Та аливаа вирус болон мэдээлэл устгадаг кодыг дамжуулахгүй байх үүрэгтэй. Манай нөхцлийг зөрчсөн тохиолдолд танд үзүүлэх үйлчилгээг нэн даруй зогсоох эрхтэй.

ХЭСЭГ 2 - ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Бид хэдийд ч ямар ч шалтгаанаар үйлчилгээг үзүүлэхээс татгалзах эрхтэй. Та таны өгсөн (кредит картаас бусад) мэдээлэл кодлогдохгүйгээр (a) хэд хэдэн сүлжээ дамжиж болохыг мөн (b) холбогдох сүлжээ эсвэл төхөөрөмжтэй холбогдохтой холбоотой техникийн шаардлагад өөрчлөлт орж болзошгүй тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр батлаж байгаа болно. Харин кредит картын мэдээлэл үргэлж кодтойгоор дамжуулагдана.

Софт саппорт ХХК-ний эсвэл “зохиогчийн эрх эзэмшигч”-ийн тамга тэмдэг бүхий албан ёсны бичиггүйгээр хуулбарлах, дахин боловсруулах, онлайн үйлчилгээ болгох, хэвлэх, үйлдвэрлэх, дамжуулах, мэдээгээр гаргах, лиценз зарах зэргийг хориглоно. Софт саппорт ХХК-ний  эсвэл “зохиогчийн эрх эзэмшигч” нь үйлчилгээ болон агуулгыг олгогдсон эрхийн дагуу бүрэн эзэмшинэ.

Үйлчилгээ, үйлчилгээг ашиглах хэлбэр эсвэл үйлчилгээнд хандах хандалт эсвэл цахим хуудсан дээрх аливаа хэсгийг дахин боловсруулж ашиглах, хуулбарлах, борлуулах, дахин дамжуулж борлуулах эсвэл үйлчилгээний аль нэг хэсгийг зүй бусаар ашиглах зэрэг үйлдлийг урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд үл хийнэ гэдгээ үүгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэ гэрээнд ашигласан гарчиг нь хэрэглэгчдэд чиглэл өгөх зорилготой бөгөөд гэрээний нөхцөлд ямар нэгэн нөлөө үл үзүүлэх болно.

ХЭСЭГ 3 - МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

Бид www.unelgee.com цахим хуудсан дээр тавигдсан мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бүтэн, шинэчлэгдсэн эсэхэд ямар нэгэн хариуцлага үл хүлээнэ. Энэхүү цахим хуудсан дээр тавигдсан мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах эсэх нь таны өөрийн сонголт, хариуцлага юм. Энэхүү хуудас нь тодорхой түүхэн мэдээлэл агуулж байж болох бөгөөд энэ нь шинэчлэгдээгүй, зөвхөн лавлагаа байдлаар ашиглагдаж болох юм. Бид энэхүү хуудсан дахь мэдээллийг өөрчлөх эрхтэй боловч энэ нь бид цахим хуудасны мэдээллийг шинэчлэнэ гэсэн үүрэг биш бөгөөд эдгээр өөрчлөлтийн талаар олж мэдэх нь таны үүрэг юм.

ХЭСЭГ 4 - ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ

Бүтээгдэхүүний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчилж болно. Түүнчлэн бид үйлчилгээг (үйлчилгээний хэлбэр эсвэл холбогдох хэлбэрийг) хэдийд ч урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх болон зогсоох эрхтэй. Бид танд болон аливаа гуравдагч талын өмнө үйлчилгээ болон үнийн өөрчлөлт, үйлчилгээг зогсоох зэрэгтэй холбоотой асуудалд тусгайлсан гэрээ байгуулсанаас бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно.

ХЭСЭГ 5 - БҮТЭЭГДЭХҮҮН БА ҮЙЛЧИЛГЭЭ (хэрэв хамаарах бол)

Бүтээгдэхүүн, үйлчилгээг буцаах тохиолдолд зөвхөн манай бүтээгдэхүүн, үйлчилгээг буцаах бодлогын дагуу буцаагдаж болно гэдгийг анхаарна уу.

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аливаа хувь хүн, хуулийн этгээдэд зарах (энэ нь зарах үүрэг хүлээсэн гэсэн утга үл болно) эрхтэй бөгөөд энэ эрхээ тухайн нөхцөл байдалд тохируулан эдлэнэ. Бид тусгайлсан гэрээ байгуулсанаас бусад тохиолдолд худалдан борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоонд хязгаарлалт хийх эрхтэйгээс гадна бүтээгдэхүүний тайлбар болон үнийг аливаа урьдчилсан мэдэгдэл хүргүүлэхгүйгээр өөрсдийн шийдвэр дээр үндэслэн хэдийд ч өөрчлөх эрхтэй болно. Бид аль ч үед аливаа нэгэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зогсоох бүрэн эрхтэй бөгөөд хэрэв холбогдох хориглосон заалт байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй холбоотой аливаа саналыг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрхтэй байна..  

Бид борлуулагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл эсвэл аливаа бусад цахим агуулгын чанар нь таны хүлээлтэд нийцэх эсэхэд аливаа хэлбэрээр баталгаа үл өгөхөөс гадна үйлчилгээнд гарсан аливаа алдааг залруулах баталгааг мөн үл өгөх болно.

ХЭСЭГ 6 - ТӨЛБӨР БОЛОН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ БАЙДАЛ

Зарим үйлчилгээг авахын тулд та заавал бүртгүүлэх ёстой эсвэл facebook /google/-ийн хаягаар бүртгүүлж болно. Бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл оруулах хэрэгтэй. Та бүртгэлийн мэдээллээ өөрөө хариуцах бөгөөд нууц үгээ нууцлалын шаардлага хангаж сонгох хэрэгтэй. Таны нууц үг алдагдсан тохиолдолд www.unelgee.com-д хандана. Таны буруутай үйл ажиллагаанаас  www.unelgee.com-д байрлах бүртгэлийн мэдээлэл алдагдсанаас үүссэн хохирлыг бид хариуцахгүй боловч энэ нь манай цахим хуудсыг хохиролд оруулвал та хариуцах болно.

Бид таны өгсөн аливаа захиалгыг хүлээн авахгүй, түүнээс татгалзах эрхтэй бөгөөд тусгайлсан гэрээ байгуулсанаас бусад тохиолдолд нэг хүн, нэг хуулийн этгээд эсвэл нэг захиалгад ноогдох бүтээгдэхүүний тоог өөрийн үзэмжээр хязгаарлаж цуцлах эрхтэй байна. Энэ хязгаарлалтанд нэг харилцагчийн хаяг, ижил мэдээлэл бүхий кредит карт мөн төлбөр болон/эсвэл хүргэлтийн нэг хаяг ашиглан хийгдэж буй аливаа захиалганд хамаарч болно. Бид захиалгад өөрчлөлт оруулах, эсвэл цуцлах тохиолдолд худалдан авалт хийхдээ бидэнд өгсөн таны и-мэйл хаяг болон/эсвэл төлбөр илгээх хаяг/утасны дугаар зэргээр холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллана. Бид өөрсдийн шийдвэр дээр үндэслэн жижиглэн борлуулагч, дамжуулан борлуулагч эсвэл бусад төрлийн дамжуулан борлуулагч нарын өгсөн захиалга байж болзошгүй гэж үзсэн аливаа захиалгын тоог хязгаарлах эсвэл тухайн захиалгыг цуцлах эрхтэй. 

Та манай цахим хуудаснаас худалдан авалт хийх бүрдээ өөрийн худалдан авалт болон данстай холбоотой мэдээллийг үнэн зөвөөр, бүрэн бүтэн хэлбэрээр өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Та өөрийн и-мэйл хаяг, кредит картны дугаар, хүчинтэй хугацаа зэрэг өөрийн хаяг болон бусад холбогдох мэдээллийг цаг тухай бүр шинэчлэнэ гэдгээ үүгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд таны ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн бид таны захиалгыг гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд эргэн холбогдох болно.

ХЭСЭГ 7 - НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

Бидний зүгээс аливаа хяналт эсвэл өгөгдөл оруулан ажиллах боломжгүй гуравдагч талын хэрэгслүүдийг ашиглах боломжийг танд санал болгон ажиллах болно.  

Бид танд “одоо байгаа” болон “ашиглах боломжтой” аливаа хэрэгслийг аливаа баталгаа, албан ёсны төлөөлөх эрх эсвэл аливаа санал зөвлөмж хэлбэрээр санал болгоогүй гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно. Бид гуравдагч талын эдгээр хэрэгслийг ашигласантай холбоотойгоор таны өмнө ямар нэгэн хариуцлага үл хүлээх болно. 

www.unelgee.com хуудсаар дамжуулан санал болгосон нэмэлт хэрэгслийг ашиглах эсэхийг та өөрөө бүтэн хариуцан шийдэх бөгөөд та тухайн үйлчилгээг үзүүлж буй гуравдагч талын холбогдох хэрэгсэлтэй холбоотой нөхцөлтэй танилцсан байх шаардлагатай гэдгийг үүгээр зөвлөж байна. Бид ирээдүйд шинэ үйлчилгээ болон/эсвэл давуу талыг өөрсдийн цахим хуудсаар дамжуулан санал болгон ажиллах болно (үүнд шинэ хэрэгсэл болон бүтээгдэхүүний эх үүсвэр санал болгох зэрэг багтана). Энэхүү шинэ бүтээгдэхүүн болон/эсвэл үйлчилгээг Үйлчилгээний Ерөнхий Нөхцлийн дагуу санал болгох болно.

ХЭСЭГ 8 - ГУРАВДАГЧ ТАЛЫН ХОЛБООСУУД

Бидний www.unelgee.com цахим хуудсаар үзүүлж буй үйлчилгээгээр дамжуулагдан нийлүүлэгдэж буй зарим мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг гуравдагч талаас нийлүүлсэн байж болно. Манай цахим хуудсанд байршиж буй гуравдагч талын холбоос нь манай үйл ажиллагаанаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг гуравдагч талын цахим хуудаст хөтлөх бөгөөд бид тухайн гуравдагч талын аливаа мэдээлэл эсвэл цахим хуудасны мэдээлэл эсвэл тухайн гуравдагч талын бусад материал, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй холбоотойгоор аливаа үүрэг хариуцлага үл хүлээхээс гадна аливаа баталгааг үл гаргах болно.  

Бид гуравдагч талын цахим хуудсыг ашиглан хийсэн аливаа худалдан авалттай холбоотой гэмтэл, согог эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээ, эх сурвалж, агуулга эсвэл бусад мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн аливаа асуудалд аливаа хэлбэрээр үүрэг, хариуцлага үл хүлээх болно. Аливаа худалдан авалт, гүйлгээ хийхээсээ өмнө тухайн гуравдагч талын үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Гуравдагч талын бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, санал, хүсэлтийг тухайн үйлчилгээг үзүүлсэн гуравдагч талд шууд хандан гаргана уу.

ХЭСЭГ 9 - ХЭРЭГЛЭГЧИЙН САНАЛ ХҮСЭЛТ БА БУСАД ХҮСЭЛТ

Хэрэв та бидний хүсэлт дээр үндэслэн (жишээ нь: уралдаанд орох замаар) эсвэл өөрийн санаачлагаар бидэнд аливаа мэдээлэл, санал хүсэлт илгээх эсвэл өөрийн саналаар бүтээлч санаа, санал, төлөвлөгөө бусад материалуудыг цахим хэлбэрээр, и-мэйл, шуудан эсвэл өөр бусад арга ашиглан (нийтэд нь 'санал хүсэлт' гэх) илгээсэн нь тусгайлсан гэрээ байгуулсанаас бусад тохиолдолд бид тухайн мэдээллийг аливаа хязгаарлалтгүйгээр аль ч тохиолдолд өөрчлөх, хуулбарлах, хэвлэн нийтлэх, түгээх, орчуулах болон өөр бусад хэлбэрээр ашиглах боломжтой болж байгаа гэдгийг таныг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзнэ гэдгийг та ойлгож байгаа болно. Бид ямар ч тохиолдолд (1) энэ саналын нууцлалыг хангах, (2) төлбөр төлөх эсвэл (3) холбогдох хариулт өгөх зэрэг үүргийг үл хүлээх болно.  

Бид хууль бус, заналхийлсэн, нэр хүндэд халдсан, садар самууныг сурталчилсан, эсвэл зохиогчийн эрх эсвэл үйлчилгээний нөхцлийг зөрчсөн аливаа санал, мэдээллийг өөрийн шийдвэр дээр үндэслэн аливаа үүрэг хүлээхгүйгээр хянах, засварлах эсвэл устгах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж болно. Та таны санал хүсэлт аливаа гуравдагч талын зохиогчийн эрх, худалдааны тэмдэгт, нууцлал, хувийн болон эд хөрөнгийн эрхтэй холбоотой аливаа гэрээг зөрчөөгүй болохыг үүгээр баталж байна. Мөн түүнчлэн таны илгээсэн санал хүсэлт бусдын нэр төрд халдахуйц эсвэл хууль зөрчихүйц, заналхийлсэн эсвэл аливаа зүй бус мэдээлэл агуулаагүй байх шаардлагатай мөн үйлчилгээ эсвэл цахим хуудасны үйл ажиллагаанд доголдол үзүүлэхуйц аливаа төрлийн компьютерийн вирус агуулаагүй гэдгийг үүгээр баталж байна. Та хуурамч и-мэйл хаяг ашиглах, бусдын хувийн мэдээллийг ашиглах зэргээр манай үйлчилгээг авч үл болох бөгөөд та www.unelgee.com цахим хуудсыг эсвэл гуравдагч талыг аливаа зүй бус мэдээллийн эх сурвалж хэлбэрээр үл төөрөгдүүлж болно. Бид таны эсвэл гуравдагч талын гаргасан аливаа санал хүсэлт зэрэгт аливаа хэлбэрээр ямар ч хариуцлага үл хүлээх болно. 

ХЭСЭГ 10 - ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Худалдан авалттай холбоотой таны хувийн мэдээллийг манай цахим хуудасны Нууцлалын бодлогоор зохицуулах бөгөөд энэхүү бодлогын дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү.

ХЭСЭГ 11 - АЛДАА, БҮРЭН БУС БАЙДАЛ, ХАСАЛТ

Зарим тохиолдолд манай цахим хуудсанд эсвэл тухайн бараа бүтээгдэхүүний тайлбар, үнэ, сурталчилгаа, санал болон бүтээгдэхүүн байгаа эсэх тайлбарт үг үсгийн алдаа гаргасан эсвэл аливаа алдаа гарсан эсвэл дээрх мэдээлэл нь бүрэн бус, дутуу байх тохиолдол гарч болзошгүй. Энэ тохиолдолд бид аливаа алдаа дутагдал, мэдээллийн бүрэн бус байдал эсвэл хасагдсан мэдээллийг засах эрхтэй бөгөөд хэрэв тухайн үйлчилгээ эсвэл www.unelgee.com цахим хуудаст байгаа мэдээдэл нь үнэн зөв биш байгаа тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хуудасны мэдээллийг шинэчлэх эсвэл хэрэв шаардлагатай тохиолдолд захиалгыг цуцлах (таныг захиалга явуулсны дараа ч мөн адил) хүртэлх арга хэмжээг авч ажиллана. 

Бид хуулиар шаардсанаас бусад тохиолдолд үйлчилгээ эсвэл цахим хуудастай холбоотойгоор аливаа үнэ зэрэг үүрэг үл хязгаарлагдах бусад мэдээллийг шинэчлэх, засварлах эсвэл тодруулах үүрэг үл хүлээнэ. Үйлчилгээ эсвэл цахим хуудасны мэдээллийг оруулсан аливаа огноог тухайн үйлчилгээ эсвэл цахим хуудасны бүх мэдээллийг шинэчлэсэн эсвэл өөрчилсөн огноо хэмээн үл үзнэ. 

ХЭСЭГ 12 - ХОРИГЛОХ ЗААЛТ

Үйлчилгээний нөхцөлд заасан хоригоос гадна та www.unelgee.com цахим хуудас болон түүний мэдээллийг (а) аливаа хууль бус үйлдэлд ашиглах зорилгоор, (b) хууль бус үйл ажиллагаанд бусдыг татан оруулах зорилгоор, (с) аливаа олон улсын, орон нутгийн болон засаг захиргааны газрын хууль тогтоол, дүрэм, журмыг зөрчих зорилгоор, (d) оюуны өмчтэй холбоотой зөрчил гаргах эсвэл бусдын оюуны өмчийн эрхийг зөрчих зорилгоор, (e) бусдыг доромжлох, тэдний нэр хүндэд халдах, айлган сүрдүүлэх, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, үндэс угсаа, арьсны өнгө, нас, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхах зорилгоор, (f) буруу ташаа, худал мэдээлэл өгөх зорилгоор, (g) манай үйлчилгээ болон холбогдох цахим хуудас эсвэл өөр бусад цахим хуудас эсвэл интернетын хэвийн үйл ажиллагаанд саад болохуйц аливаа вирус эсвэл хорт уршиг бүхий код дамжуулах зорилгоор, (h) бусдын мэдээллийг мөшгих эсвэл цуглуулан авах зорилгоор,  (i) спам, фишинг, фарм, претекст, спайдер, кравл эсвэл скреп зэргийг илгээх зорилгоор, (j) ёс зүйгүй үйлдэлд ашиглах зорилгоор, эсвэл (к) манай үйлчилгээ эсвэл холбогдох цахим хуудас эсвэл бусад цахим хуудас болон интернетийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийх зорилгоор ашиглаж үл болно. Дээрх хориглосон зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд бид таны манай үйлчилгээ эсвэл холбогдох цахим хуудсанд хандах эрхийг цуцлах бүрэн эрхтэй болно.  

ХЭСЭГ 13 - БАТАЛГААНЫ МЭДЭГДЭЛ БА ҮҮРГИЙН ХЯЗГААРЛАЛТ

Бид таны ашиглаж буй үйлчилгээ нь аливаа сааталгүйгээр, түргэн хугацаанд, найдвартай эсвэл алдаагүй байна гэдэгт аливаа хэлбэрээр баталгаа, төлөөлөл бүхий баталгаа эсвэл бусад баталгаажуулалтыг үл гаргах болно. 

Бид үйлчилгээг ашигласны дараа гарах үр дүн нь үнэн бодит, найдвартай эсэхэд баталгаа үл гаргах болно. Бид үйлчилгээг танд урьдчилан мэдэгдэлгүйгээр тодорхойгүй хугацаагаар тухай бүр шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зогсоох эрхтэй байна.  

Та манай үйлчилгээг өөрийн сонголтоор хэрэглэх эсвэл үл хэрэглэх эсэхээ шийдвэрлэн ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Холбогдох үйлчилгээ болон бүх бүтээгдэхүүнээс гадна танд манай www.unelgee.com цахим хуудасны үйлчилгээгээр дамжуулагдан (манайхаас өөрөөр тодорхойлсноос бусад тохиолдолд) хүргэгдсэн аливаа үйлчилгээг худалдан авч буй бүтээгдэхүүнд хамаарах бүх баталгаа эсвэл нөхцөл, бүтээгдэхүүний чанар, тодорхой зорилгоор ашиглагдах байдал, хугацаа, хэлбэр болон алдаагүй бүрэн бүтэн байдал гэх мэттэй холбоотойгоор танд аливаа хэлбэрээр урьдчилан илэрхийлсэн эсвэл урьдчилсан мэдэгдсэн аливаа төлөөлсөн баталгаа, баталгаажуулалт эсвэл нөхцөлгүйгээр “одоо байгаа” болон “ашиглах боломжтой” хэлбэрээр таны хэрэгцээнд зориулан нийлүүлэгдэж байгаа гэдгийг та үүгээр хүлээн зөвшөөрч байгаа болно.  

Ямар ч тохиолдолд www.unelgee.com, Софт саппорт ХХК, түүний захирал, ажилтан, албан хаагчид, холбоотой этгээд, агентлаг, туслан гүйцэтгэгч, дадлагажигч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч эсвэл лиценз олгогч нь гэрээ, иргэний эрх, үүрэг (үүнд болгоомжгүй байдал багтана), аливаа хариуцлага эсвэл өөр бусад зүйлс дээр үндэслэсэн эсэхээс үл хамааран хэдийгээр тухайн гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тайлбарласан хэдий ч үйлчилгээг ашиглах замаар худалдан авсан аливаа үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүнтэй холбоотойгоор эсвэл аливаа өгөгдөл нь дутуу эсвэл алдаатай, эсвэл тухайн илгээсэн, явуулсан эсвэл үйлчилгээгээр дамжуулан хүлээн авсан бараа, үйлчилгээг ашиглах явцад гарсан аливаа алдаа эсвэл дутагдал гэх мэтийг оруулан, гэхдээ үүгээр үл хязгаарлагдах, бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад гарсан аливаа алдагдал эсвэл дутагдалтай холбоотойгоор үүссэн ашиг, орлого, хадгаламж, мэдээлэл зэрэгтэй холбоотой аливаа алдагдал, нөхөн олголттой холбоотой зардал эсвэл өөр бусад ижил төрлийн алдагдал зэргийг оруулан үүгээр үл хязгаарлагдах аливаа бэртэл гэмтэл, алдагдал, нэхэмжлэл эсвэл аливаа шууд эсвэл шууд бус, санамсаргүй болон бусдийн буруутай үйлдэл, тусгай эсвэл холбогдох дагалдан гарч буй аливаа алдагдалд ямарваа хэлбэрээр аливаа үүрэг үл хүлээх болно.

ХЭСЭГ 14 - ХОХИРОЛ БАРАГДУУЛАЛТ

Та гуравдагч талын үйлчилгээний нөхцөл эсвэл гуравдагч талаас танд зориулан гаргасан аливаа бичиг баримт зэрэгтэй холбоотойгоор эсвэл таны хууль зөрчсөн үйлдэл эсвэл гуравдагч талын эрхийг зөрчсөн аливаа үйлдэлтэй холбоотойгоор гарсан аливаа хууль тогтоомжтой холбоотой төлбөр гэх мэттэй холбоотой аливаа нэхэмжлэл эсвэл шаардлагаас Софт саппорт ХХК болон түүний толгой компани, охин компани, холбоотой этгээд, хамтрагч, ажилтан, захирал, агентлаг, гэрээт гүйцэтгэгч, лиценз олгогч, үйлчилгээ үзүүлэгч, дамжуулан гүйцэтгэгч, нийлүүлэгч, дадлагажигч болон бусад албан хаагчдыг ангид байлгаж, хамгаална гэдгээ үүгээр баталгаажуулж байна.

ХЭСЭГ 15 - ГЭРЭЭГ ХЭСЭГЧИЛЭН ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

Хэрэв үйлчилгээний нөхцлийн аль нэг зүйл заалтыг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус, хэрэгжүүлж үл болохуйц эсвэл хүчингүй гэж үзэх тохиолдолд тухайн зүйл заалтыг холбогдох хууль тогтоомжоор олгогдсон зөвшөөрлийн дагуу аль болох хэрэгжүүлэх чиглэлийг баримтлах боловч тухайн хүчин төгөлдөр бус зүйл заалтын хэрэгжүүлж үл болох хэсгийг үйлчилгээний нөхцлөөс тусад нь авч үзэх бөгөөд энэ нь үйлчилгээний нөхцлийн бусад зүйл заалтын хүчин төгөлдөр байдалд аливаа хэлбэрээр үл нөлөөлнө. 

ХЭСЭГ 16 - ДУУСГАВАР БОЛОХ

Энэхүү гэрээ нь дуусгавар болсон ч гэрээ дуусахын өмнө талуудын хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.Үйлчилгээний нөхцөл нь талуудын аль нэгний санаачилгаар цуцласан эсвэл цуцлах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хэрэв та манай үйлчилгээ эсвэл www.unelgee.com цахим хуудсыг цаашид ашиглахгүй гэж үзсэн тохиолдолд та үйлчилгээний нөхцлийг цуцлах тухай хүсэлтээ бидэнд гаргаж болно. Хэрэв бид таныг манай үйлчилгээний нөхцөлд заасан аливаа зүйл заалт эсвэл нөхцлийг зөрчсөн эсвэл хангаагүй гэж үзсэн тохиолдолд бидний зүгээс аливаа урьдчилсан мэдэгдэл хүргүүлэхгүйгээр гэрээг дуусгавар болгох мөн/эсвэл үйлчилгээнд хандах таны эрхийг цуцлах (бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн хэлбэрээр) эрхтэй ба энэ тохиолдолд гэрээ дуусгавар болох огноог хүртэл төлөх аливаа төлбөрийг төлөх үүргээс үл чөлөөлөгдөх болно.

ХЭСЭГ 17 - ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭЛ

Үйлчилгээний нөхцөлийн аливаа зүйл заалтыг бидний зүгээс үл хэрэгжүүлсэн тохиолдолд энэ нь тусгайлсан гэрээ байгуулсанаас бусад тохиолдолд тухайн заалттай холбоотой хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл үл болно. Энэхүү цахим хуудсанд бидний тавьсан үйлчилгээний нөхцөл, аливаа бодлого эсвэл үйл ажиллагааны дүрэм эсвэл үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл та болон бидний хооронд байгуулсан гэрээнд тооцогдох бөгөөд энэ нь өмнө нь бидний хооронд аман эсвэл бичгэн хэлбэрээр тохиролцсон (өмнөх үйлчилгээний нөхцөл гэх мэт гэхдээ үүгээр үл хязгаарлагдана) аливаа гэрээ, харилцаа холбоо эсвэл санал зэргийг бүрэн орлох болно.  

Үйлчилгээний нөхцөлд заасан аливаа тодорхойгүй зүйл заалт нь тухайн үйлчилгээний нөхцлийг бэлтгэн ажилласан талын эсрэг тухайн зүйл заалтыг ашиглах үндэслэл үл болно.

ХЭСЭГ 18 - ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ

Та үйлчилгээний нөхцлийн хамгийн сүүлийн шинэчлэсэн хувилбарыг манай хуудсанд хандан авах боломжтой бөгөөд бид аливаа өөрчлөлтийг өөрсдийн шийдвэр дээр үндэслэн цахим хуудсан дээр байршуулах замаар шинэчлэх, өөрчлөх эсвэл орлуулах бүрэн эрхтэй байна. Тиймээс та үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлттэй танилцахын тулд манай цахим хуудсанд тогтмол хандаж холбогдох мэдээллийг авах үүрэгтэй болно. Цахим хуудсанд оруулсан үйлчилгээний нөхцөл болон үйлчилгээтэй холбоотой аливаа өөрчлөлтийг уншиж танилцан холбогдох үйлдлийг үргэлжлүүлсэн тохиолдолд шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлтэй холбоотой өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

ХЭСЭГ 19 ХОЛБОО БАРИХ

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа асуудлаар та доорх хаягаар манай info@unelgee.com, chnbd37@gmail.comhttps://www.facebook.com/SoftsupportLLC/?ref=aymt_homepage_panelhttps://www.facebook.com/chuluunbold.d цахим шуудан эсвэл 976-99065115, 976-86065115 гэсэн утсаар харилцана уу.

СОФТ САППОРТ ХХК