УДИРДАГЧ гэж хэн бэ?



УДИРДАГЧ гэж хэн бэ?........Манайд зөвхөн албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүсийг л удирдагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Байгууллагын менежер, дарга ахлагч байх нь тухайн байгуулагын үүрэг функцыг гүйцэтгэх эрх мэдлийг танд өгч байгаа хэдий ч энэ нь таныг удирдагч болгочихгүй эрх мэдэл гэхээсээ илүү таныг дагалдаж буй хүмүүсийн том зорилгод хүрэх хүсэл эрмэлзлэл, цаг хугацаа, амьдралаа дээшлүүлэх итгэл найдвараа таньд өгч байгаа маш том хариуцлага гэдгийг ухамсарлаж ойлгосон хүнийг л удирдагч гэх болвуу. Удирдана гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг,чадвараараа удирдан манлайлж бусдыгаа зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм. Хүмүүс таны шинж чанарыг үнэлэхээс илүүтэй таны хэн бэ гэдгийг юу хийж байгаагаар чинь үнэлнэ . Үүгээр тэд таныг хүндэтгэж болох, итгэж болох хүн мөн үү гэдгийг эсвэл эрх мэдэл албан тушаалаа өөрийнхөө төлөө ашиглан өөрөө сайхан харагдахыг хичээгч хүн байна уу гэдгийг ялгаж хардаг. Ингээд бодохоор удирдагч хүний талаар маш их юм яригдах байх товчхондоо ирээдүйг урдчилан харж дүн шинжилгээ хийх чадвартай гарч болох тааламжгүй явдалд бэлэн байдаг хүн л байх болвуу. Ирээдүйд гарах саад бэрхшээлийг урьдчилан харж чадаагүй бол наашилж байсан амжилт цаашлан одно гэдгийг сайн удирдагч андахгүй мэддэг. 

БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС гэж нэг үг байдаг нэгэнт та удирдагч болсон бол БИ төвөөс татгалцаж БИД төвтэй байж тантай хамт зорилгынхоо төлөө хөгжин дэвших нэгэн сэтгэлтэйгээр, нэг зүгт тэмүүлэх баг хамт олныхоо итгэлийг олох нь чухал. Өмнө нь ямар байсан , юунаас эхэлж байснаа үл мартан “Бусдын ажлын чадварыг төгс ашиглагч байх хэрэгтэйгээс гадна гайхалтай зөвлөгч байх нь чухал “ энэ үгээр юуг илэрхийлэх гэсэн санаа гэхээр хүн бүрт адилхан заяагддаггүй аж амьдрал, сэтгэл зүй, мэдрэмж зэрэг хувь хүний үнэт зүйлийг хамтад нь авч явах учиртай юм түүнийг нь зөв залвал амжилтанд хүрнэ . Хэрвээ та ийм байж чадахгүй бол та хэдэн дээд сургууль төгссөн, хэдэн улсын хэлтэй байх нь огт хамаагүй асуудал сайн талхчин талхны үйлдвэрийн захирал байдаггүй түүнийг ажиллуулж чаддаг хүн талхны үйлдвэрийн захирал байдаг шүүдээ. Гэхдээ талхчин байхгүй бол та хэн ч биш гэдгийг л ойлгох нь чухал. Та дандаа удирдагч байхгүй хэзээ нэгэн цагт хэн нэгэнт халаагаа өгөх л болно тэр үед таны хэрэгжүүлж байсан алхамууд таньд шууд нөлөөлнө гэдгийг бүү март. Та бидний толь, та бидний итгэл найдвар, та дараагийн удирдагчийн эхлэл...SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе. 

Chimedochir Anaad

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/egea49hc 


Сэтгэгдэл